Энэ хичээлийн тухай
Энэхүү сургалт нь байгууллагын Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл явцыг цогцоор нь ойлгох, хэрэгжүүлэх, сайжруулах зорилготой. Сургалтаар бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын суурь ойлголтоос эхлэн стратеги төлөвлөлт, ажил горилогчдын төрөл, EVP ажилтны үнэ цэнэ, Employee Referral Program Ажилтан санал болгох хөтөлбөр, сонгон шалгаруулалтын таамаглал, тест ба ярилцлагын аргачлал, үнэлгээний төвийн арга, Сонгон шалгаруулалтанд гаргадаг алдаа, ажил горилогчийн туршлага, тавигдах 3 зарчмын талаар системтэйгээр хамарна.
Сургалтын явцад Бүрдүүлэлтийн стратегийг байгууллагын зорилготой уялдуулах, ажил горилогчдыг ур чадвар болон потенциалаар нь үнэлэх, альфа ба бета алдааг таньж зайлсхийх, тестийн шалгаруулалтыг зөв зарчмаар ашиглах, STAR аргачлалд суурилсан ярилцлага хийх, үнэлгээний төвийн ойлголттой болох чадварыг эзэмшинэ.
Энэхүү сургалт нь HR, бүрдүүлэлтийн мэргэжилтнүүд болон сонгон шалгаруулалтад оролцдог удирдах ажилтнуудад мэргэжлийн, практик, бодит үр дүнд суурилсан олон улсын стандартын дагуу мэдлэг, чадвар олгоход чиглэсэн болно